Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 07 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Хангай, Чулуут, ӨндөрУлаан, Цэцэрлэг сумдын нутгаар 14,4 – 16,7 градус , бусад сумдын нутгаар 17,1 - 21,8 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Цэцэрлэг, Жаргалант сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 4,8 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Хотонт, Хайрхан, Эрдэнэбулган сумдын нутгаар 30,0 – 35,0 градус, бусад сумдын нутгаар 26,0 - 30,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Эрдэнэбулган, Хашаат, Өлзийт сумдын нутгаар 9,0 – 10,0 градус, бусад сумдын нутгаар 3,0 - 8,0 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Хотонт, Хайрхан, Эрдэнэбулган сумдын нутгаар 1 - 2 өдөр ажиглагдсан байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Цахир, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант, ӨндөрУлаан сумдын нутгаар 18,0 - 22,0 градус, бусад сумдын нутгаар 24,0 – 29,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэмандал, Чулуут, Жаргалант, Цахир сумдын нутгаар 48,0 – 53,0 градус, Батцэнгэл, Хашаат, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 61,0 - 64,0 градус, бусад сумдын нутгаар 55,0 - 59,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 2,0 - 8,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 4 - 10 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 3,1 – 108,5 мм тунадас Хамгийн их нь ӨндөрУлаан суманд 108,5 мм, хамгийн бага нь Хангай сумын нутгаар 3,1 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Хангай, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, Хотонт сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7 – 19 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдын нутгаар секундэт 19 метр хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр Чулуут, Хангай, ӨндөрУлаан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 – 4 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй талбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалт Тариат сум, Эрдэнэмандал сумын баруун, хойд, зүүн талын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд , зуншлагын байдал 20 орчим хувь нь сайн, 80 гаруй хувь нь дунд байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг бэлчээрийн хортон царцааны ажиглалтын мэдээгээр ихэнх сумдын нутгаар 1м 2 талбайд 1 – 5 ширхэг царцаа ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд отор хийх, хонь хяргах, бод мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Цэцэрлэг, Батцэнгэл, Хашаат, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байсан байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа